Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр: Сонгуульд оролцох намууд дотроо гүйдлээ олж, нэр дэвшигч нараа сонгох гэж ширүүхэн үзэлцэж байна. Намаасаа гарч буйгаа илэрхийлэх нөхдийг ХҮН--аас эхэллээ. ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв

 Улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж сонгуульд л хүч үздэг моод нь өдгөө ч үргэлжилж байна. Сонгуулийн шоу: Хайр зарлалт ба хэрүүлийн алим

Нийгэм:  Ц.Элбэгдорж руу П.Цагаан сонгуульд хэрэглэх МӨНГӨӨ хөдөлгөх талаар бичсэн чатыг дэлгэв

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь "Ачит ихт" компанитай балансын бус хүдэр ашигласны төлбөрт "Ачит ихт" компанийн 34 хувийг эзэмших гэрээг 2013.07.17-ны өдөр байгуулсан байдаг. Ингээд 2015.06.26-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж Ачит ихт компани 100 хувь эзэмшихээр болж Эрдэнэт Үйлдвэрийн 34 хувийн эзэмшил шилжсэн байдаг. Ачит ихт компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. "Степпкупер", "Цаглавар" гэдэг компаниуд байна" гэх мэдээллийг өглөө.

Эдийн засаг: Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсчээ

Улаанбаатар хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна

 

 

Спорт: Бөхийн холбоо, Спортын арбитр хоёрын дунд допингийн маргаан үүсэв

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон Монголын олон улсын ба үндэсний арбитр хоёрын дунд үл ойлголцол, маргаан үүсчээ. Гол учир нь өнөөх л допинг. Тодруулбал, Монголын олон улсын ба үндэсний арбитрын зүгээс допингийн шинжилгээнд бүдэрч, хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон улсын харцага Б.Мөнхбаяр, аймгийн арслан Ц.Өсөхбаяр нарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй гэж үзэн барилдуулах эрхтэй гэж үзжээ. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо тэдний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, допингтой бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн аж.

Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд "Спортын арбитр ТББ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг допинг хэрэглэснийг зөвшөөрч байгаа атлаа хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон МҮБХ-ны Тэргүүлэгчдийг хариуцлага тооцох субьект биш гэж тогтоосон бусармаг шийдвэр гаргаж байгаатай адил шийдвэрийг дараагийн болох хурлуудаасаа гаргах, мөн МҮБХ-нд хууль шүүхийн байгууллагуудаар шаардлага, шахалт байнга хүргүүлж ажиллаж байгаатай адил үйлдэл цаашид гаргаж чадах эсэхийг МҮБХ-ны зүгээс анхааран ажиглаж байгааг мэдэгдэж байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын олон улсын ба үндэсний арбитр бөхийн холбоог бөхчүүдэд хариуцлага тооцох, шийтгэл оногдуулах байгууллага биш гэж үзжээ.

Тэгвэл 2024.04.24 Монголын олон улсын ба үндэсний арбитр дараах мэдэгдлийг гаргав. Мэдэгдэлд "Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас аливаа этгээдэд спортын шударга өрсөлдөөний талаарх итгэл үнэмшлийг бууруулах, урам зоригийг мохоох шийдвэр болон бөхчүүдийн допинг хэрэглэснийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Тухайлбал, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 2023.11.23-ны өдрийн 23/120 шийдвэрээр Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас улсын харцага Б.Мөнхбаяр, аймгийн арслан Ц.Өсөхбаяр нарт допингийн шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн юм.

Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 23/120 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүчингүй болгуулахаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хэлэлцээд 23/120 шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.

Монголын үндэсний бөхийн холбоо ТББ шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явагдаж байна.

Хамгийн ноцтой нь Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хараат бус, бие даан, аливаа этгээдийн нөлөөнд автахгүйгээр явуулах хуультай, дүрэмтэй, үүрэгтэй. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо ТББ нь хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд улаан цайм, ил тодоор шууд нөлөөлсөн, заналхийлсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Эцэст нь шүүхийн шийдвэрийг иргэн ч бай, байгууллага ч бай заавал биелүүлэх хуультай бөгөөд биелүүлэхийн оронд эсэргүүцэн, шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлаж бөх, бөх сонирхогч болон олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардахын зэрэгцээ үндэсний бөхтэй холбоотой хэргүүдийг нээлттэй болгох зөвшөөрлөө өгвөл бид олон нийтэд мэдээлэхэд бэлэн байгааг дахин мэдэгдэж байна" гэжээ.

Соёл урлаг: Хүүхэд, залуучуудын театр нээлтээ хийлээ.

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ.  Шинэ театр нийт 850 хүний багтаамжтай бөгөөд хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болохоос гадна номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээтэй. Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ аваад буй. Харин шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг 2022 онд томилсон байдаг.