Улс орноор аялаж байхад заавал үзэх ёстой газруудын нэгт хайрын цоож зүүдэг газар зүй ёсоор ордог. Хосууд өөрсдийн хайр дурлалыг илэрхийлэхийн тулд зүрхэн болон янз бүрийн хэлбэртэй цоожийг гүүр, хашаа гэх мэт олон нийтийн газарт зүүж үлдээдэг нэг төрлийн бэлэгдлийн үйл юм. Өөрсдийн хайраа бат бэх оршин тогтноно хэмээн бэлэгшээдэг бөгөөд ихэнх тохиолдолд  цоожин дээр хосууд нэр, нэрийн товчлолоо бичиж мөнхийн хайраа шивнэсэн байдаг. Гадны улс оронд ихэвчлэн үзэгддэг хайрын цоож зүүдэг газар Монголын Залуучуудын Холбооны урд талбайд байна. МЗХ залуусаа мөнхийн хайраа хадгалж, гэгээн хайраа зүрх сэтгэлдээ мөнхлөх, залуус хайр дурлалдаа үнэнч байж ирээдүйд үр хүүхэддээ дурсамж болгох, үлгэр дууриалал үзүүлнэ  гэсэн үүднээс энэхүү хайрын цоож өлгөх модыг хосууддаа зориулж босгожээ. Мөн зүрхэн хэлбэртэй цоожийг МЗХ-оос авч болох юм байна.

Дэлхийн нэгдүгээр дайны тухай Сербийн домогт гардгаар Серб улсын Врнячкр Баня хотын Нада гэх эмэгтэй багш Реля нэгэн офицерт дурлаж сүй тавьдаг. Төд удалгүй Реля Грек рүү дайнд явж тэндхийн бүсгүйд дурлана. Үүнээс болоод Реля Нада хоёр Реля, Нада хоёр сүйгээ цуцалснаар Нада сэтгэл санаагаар унас нас баржээ. Реляг явсны дараа Нада хайр сэтгэлээ мөнх байг хэмээн залбирч түүнтэйгээ уулздаг байсан газрынхаа төмөр замын хашаанд цоожин дээр өөрсдийн нэрийг бичиж өлгөдөг байжээ. Европын орнуудаар уг цоожны зан үйл нь илүү түгээмэл байдаг бөгөөд тэндхийн үзэсгэлэнт хотуудын гүүрэн дээрээс та хэдэн мянган хосын хайрын бэлэг тэмдгийг олж харж болох юм.

Хайр сэтгэлээр учирсан хосууддаа зориулж энэхүү хайрын модыг босгов.

Залуусаа “Хайрын цоожоо” цоожилно уу.     Монголын Залуучуудын Холбоо