Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурлаар Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д. Нямсамбууг томилжээ.

Тэрбээр гурван өдөр хуралдсан хурлаар олонхын санал авч, тавдугаар сарын 2-нд энэ албанд томилогдсон байна. Тэрбээр Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцаж, бурхан шашны "Жавзандамба хутагт" төвийн багшаар ажилладаг юм.

Харин Гандантэгчинлэн хийдийн шинэ Тэргүүн их Хамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд Батцагаан цогчэн дуганд болсон билээ.