Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд cөpөг нөлөө үзүүлэх болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн зах ззэлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг импортлох, хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад тавигдах шаардлага, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтад Оргил сүлжээ дэлгүүрийн дотоод хяналтын алба, гадаад худалдаа  хариуцсан менежерүүд, бөөний төвийн эрхлэгчид хамрагдлаа.