Сайн байна уу? Танай сайтын мэдээ мэдээллийг их уншдаг. Харин зөвлөгөө буланд чинь өөрөө захиа бичнэ гэж бодож байсангүй ээ. Би өөртөө тулгараад байгаа нэг зүйл дээрээ тусламж авах гэсэн юм уншигчдадаасаа?

Би одоо 25-тай хувийн байгууллагад ажилладаг ганц бие эмэгтэй. Саяхнаас нэг залуут сайн болчихоод яаж хайраа илчлэх ээ мэддэггүйээ. Бид хоёр нэг газар ажилладаггүй юмаа. Тэс өөр газар байдаг гэх үүдээ. Ажлын шугамаар харилцдаг юм. Тэр намайг өөрт нь сайн болчихоод байгааг мэдэхгүй л дээ. Түүнийг эхнэр найз бүсгүйтэй байх гэж таамаглаад хамаагүй утсаар ярьж, мсж бичиж чадахгүй юм аа. Яаж үүнийг мэдэж бас сэтгэлээ элчлэх вэ? уг нь эмэгтэй нь илчдэггүй л гэдэг. гэхдээ би ойрд бодоод яг галзуурлаа. Найзууддаа хэлсэн чинь яадын утсаар яриад шууд уулзья гэж хэлээд л хоол, кино хамт үздэг болчихгүй юу тэгээд л явж байгаад сэтгэлээ хэл гээд байх юм.