Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Би одоогоор нэлээд хүнд асуудалд орчихсон яахаа мэдэхгүй сууж байна. Би нөхөртэй, нэг хүүхэдтэйгээ амьдардаг.

Одоо 7 сартай жирэмсэн. Гэтэл тун саяхан ялихгүй ч гэмээр юм шиг асуудлаас болоод амьдралаа эцэслэх дээрээ тулаад байна. Би нөхрөө найз нөхөдтэйгөө уулзахад нь хорьж цагддагүй. Харин нэг л зүйлийг зөвшөөрдөггүй, өөрөө ч дургүй. Тэр нь гадуур хонож, өглөө орж ирэхийг. Гэтэл манай нөхөр намайг маш сайн ойлгодог мөртлөө найзуудтайгаа уулзахаар ямар нэг байдлаар заавал өглөө орж ирэх юм. Сүүлд гэхэд хөлбөмбөг үзнэ гээд өглөө орж ирсэн. Уг нь 2 гээд л ирнэ, яагаад ч өглөө болгохгүй гээд явсийн. Тэгчээд өглөө халамцуу орж ирэхээр нь би шөнөжингөө хүлээцэн болохоор уурлаад бухимдаад хэрүүл хийсэн. Тэгээд өөдөөс намайг үл ойшоогоод хэрүүл хийгээд байхаар нь тэсэхгүй барьж байсан аягаа шидцэн чинь толгойг нь оноод цус гараад бөөн юм болсон. Тэгээд нөхөр бөөн уур болоод ээж аав нарыг дуудаад. Нөхрийн ээж орж ирээд орвонгоороо эргэвээ. Эргээд бүх зүйл миний буруу болов. Миний ч буруу л даа угаасаа. Харин ээж нь намайг хүүгээсээ сал гэж хэлэхэд нь манай ээж аав ч жирэмсэн хүнийг ингэж хэлж байдаг хүн байдаг юм уу. Хүүгийнх нь гэсэн буруу байгаа. Ийм дээрээ тулж байвал сал сал гээд байна. Би ч буруугаа мэдэж байгаа ч гомдоод, бас өмнө нь зовоож байсан бүхнээ мартчаад намайг буруутгаж байгаад нь шаралхаад гэрээсээ явчихсан.

Одоо яах ёстой вэ? Яавал дээр вэ? Эргээд нийлэхэд би нөхрийнхөө гэрийнхний нүүрийг яаж харах вэ? Үнэхээр намайг аймшгийн амьтан гэж л бодож ярьж байгаа. Эсвэл нэг мөр салах нь зөв юм болов уу? Хонуутаар яваад утсаа салгаад намайг маш их зовоодог байсан. Тэгээд тэр нь бүр хоорондоо улам ойртоод л 14 хоногийн зайтай болсон. Чи хүнтэй болчиж гэхээр үхэж байсан ч тийм юм хийхгүй гэсэн мөртлөө энэ байдлаа хэзээ ч зогсоохгүй юм. Сүүлийн үед өглөөгүүр бараг эрүүл шахуу орж ирэх болсон. Би сэжиглэсэн ч нөхөртөө итгээд арай ч ийм зүйл хийхгүй дээ гээд л бодоод уучлаад явж ирсэн. Одоо тэгээд эцэст нь бүх зүйл миний буруу болоод байна. Яах учраа олохгүй байна. Дээрээс нь жирэмсэн болохоор ч тэр үү сэтгэл санаа хямраад хэрэг алга. Зөвлөж туслаач тэгэх үү.