А.Сүхбат аварга нэг хуулиас болоод зодоглоно гэж юу байхав

 

Угсраа мэхний гайхамшгийг мэдрүүлж, уран хурц дайчин барилдаанаараа олон түмнийг цэнгүүлсэн МУ-ын даян аварга, гавъяат тамирчин А.Сүхбат энэ жилийн баяр наадмаар зодоглох талаар яриа олны анхаарлын татаж байгаа.

Тэгвэл түүний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар  наадмаар зодоглохгүй гэдгийг албан ёсоор хэллээ. Тодруулбал, эх сурвалжийн дуулгаснаар “Энэ мэдээлэл ташаа мэдээлэл. тэртээ тэргүй зодог тайлаад олон жил болсон. Зодоглохгүй гэдгээ ч удаа дараа албан ёсоор хэлж байсан. Нэг хуулиас болоод зодоглоно гэж юу байхав ээ.” гэлээ.