Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр жинхэнэ “од” болж дуулиан тариад байгаа нэгэн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдож нялх амраг хэмээн цоллогдоод буй Г.Сарангэрэл гэх 19 настай жоохон охин юм.

Анх хар тамхины хэргээр дөрвөн сар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан бөгөөд батлан даалтад гарсан даруйдаа “2-р суваг″ телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож бүх үнэнээ өчсөн. Түүнтэй ярилцсан тус нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан сэтгүүлч түүний яриаг анхааралтай гэгч нь сонсож, чин сэтгэлээсээ ойлгосон мэт харцаар түүнийг харсаар сууж байсан билээ. Гэвч нэвтрүүлэг гарсанаас хойш энэхүү хэрэг явдал улам л ээдрээтэй болж чухам хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ойлгохоон байсан билээ. Г.Сарангэрэл гэгч 20 ч хүрээгүй жоохон охин Х.Тэмүүжин сайдтай анх 17 насандаа бэлгийн харьцаанд орж байсан хэмээн өөрийн амаар хэлсэн атлаа одоо тийм биш гэж тас гүрийж эхэлсэн.

Харин түүнтэй ярилцсан Л.Мөнхбаясгалан сэтгүүлч хэлсэн үгээ үгүйсгэсэн Г.Сарангэрэл охиныг өрөвдсөн, ойлгосон харцаар харж байсан атлаа адаг сүүлд нь түүнийг “янхан” хэмээн өөрийн цахим хуудастаа бичээд авсан. Энэ бүхний эцэст “Цензургүй яриа” нэвтрүүлэг захиалгат нэвтрүүлэг болон хувирч Г.Сарангэрэл хүмүүсийн дарамт шахалтын улмаас худал хэлж хүний нэр төрийг гутаан доромжилсон гэдгээ хүлээн зөвшөөрч энд тэндэхийн хэвлэлд ярилцлага өгч бүр хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. Тэгвэл сэтгүүлчЛ.Мөнхбаясгалан Улсын ерөнхий прокурорт хандан өргөдөл гаргажээ. Учир нь Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал зарлаж Л.Мөнхбаясгаланг, Г.Сараггэрэлийг дарамталсан, өмгөөлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй нэвтрүүлэгтээ оруулсан, хүчээр худлаа хэлэхийг шаардсан мэтээр буруутган олон нийтэд мэдээллсэн юм.

Тиймээс Л.Мөнхбаясгалан тэднийг үндэсгүй зүйлээр өөрийг нь гүтгэсэн гээд ийнхүү Улсын ерөнхий прокурорт хандсан байна. Ямартай ч энэхүү бөгс бөөрний хэрүүл хэзээ дуусахыг мэдэхгүй ч 19-хэн настай жоохон охинд томчууд ч “чадуулж” байна даа хөөрхий.