Худалдаа, үйлчилгээний байгуул­лагуудын  баярын өдрүүдэд ажиллах хуваарь гаржээ.  Хүнсний дэлгүүрүүд энэ сарын  09, 10–нд  08:00-24:00 цаг хүртэл ажиллаад, 11, 12-нд амрах юм байна.

Харин “Боса”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ дэлгүүр наадмаар амралтгүй ажиллах бол “Нарантуул”  худалдааны төв долдугаар сарын 11-22–ныг дуустал  амарна.

Худалдааны томоохон захууд болох “Нарантуул-2”, “Хархорин”,”Барс”,”Хүчит шонхор”,”Да хүрээ”  зах 11-15-ныг дуустал амрахаар зохицуулжээ.  Харин  “Дүнжингарав”  худалдааны төв  13-17–ныг дуустал тав хоног ажиллахгүй.

Нийтийн үйлчилгээний зоогийн газар, кафе, баар цэнгээний газар, түргэн  хоолны газрууд  10, 11, 12–нд ердийн  цагийн  хуваариар  ажиллаж, 13, 14 –нд амарна. Баяраар цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллах бол худгууд 11,12-нд амрах юм.