Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбооноос өнгөрсөн бямба гарагт “Хамт алхaя-2014” явган аялалыг зохион байгууллаа.  

Залуус Улаанбаатар хот-Төрхурахын ам-Цэцээ гүн- Улаанбаатар хот гэсэн маршрутаар алхаж, буцах замдаа ойр орчмын хогийг цэвэрлэн буусан юм.  Архангай нутгийн сум сумын төлөөлөл болсон залуус нэгдэж нэг өдрийг цэвэр агаарт хөгжилтэй тоглоом тоглож, цаашдын үйл ажиллагааны тухай санал сэтгэгдэлээ солилцож өнгөрөөсөн юм. Цааш цаашдын үйл ажиллагаанд нутгийнхаа залуусыг хүрэлцэн ирж оролцоорой хэмээн тэд уриалж байлаа. Энэхүү үйл ажиллагааг  Монголын залуучуудын холбоо, “Сүү” ХК дэмжиж ажилласан бөгөөд эрүүл агаарт зохиогдсон тэмцээн уралдааны шагнал нь оролцогчдод урам өгч байлаа. Санаа нийлэн итгэл зүтгэлээрээ нэгдэж яваа залуустаа амжилт хүсье.