Би яах уу гэж олон удаа бодлоо бүүр эргэлзээд шийдэж ч чадах аа байлаа.

Тиймээс та бүхэндээ хандая гэж бодлоо. Би одоо 32-той эмэгтэй хувийн байгууллагад боломжийн албан тушаалтай. Намайг хамтран ажилладаг нэгэн байгууллагын ах сүүлийн үед хоргоогоод байх юм. Би ганц бие. Тэр надаас нэлээд ах тэгээд нууц амрагийн харьцаа тогтооё гээд тайван байлгах аа байлаа. Би захиралдаа хэлээд энэ хүнтэй харьцахаа байя гэж бодсон боловч намайг буруугаар ойлгоно бас миний удирдаж байгаа төсөлд санхүүгийн ихэнхи хувийг нь гаргаж байгаа хүн.

Хийж байгаа ажлынхаа шим, үр дүнг нь хармаар бадйаг. Энэ хүнээс болоод би ажилдаа ч явж чадахгүй болтлоо сэтгэлээр унаад байна яавал дээр үү? Би зөндөө хэлсэн та гэр бүлтэй хүн ингэж болохгүй ээ би хүсэхгүй байна. Гэсэн чинь чиний төслийг би нурааж чадна гээд сүрдүүлэх болсон.