Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай.

Тэгвэл өнөөдөр буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмсэн юм.

Энэ удаа Монгол Улсын 26 дахь  Ерөнхий сайд Сү.Батболдын  хөрөг зургийг ёслол төгөлдөр байрлууллаа.

Тэрбээр 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүний хөргийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зуржээ.

Хөрөг зургаараа алдаршсан зураач Б.Насанцэнгэл үе үеийн төр засгийн удирдлагуудын хөрөг зургийг зурдаг туршлагатай уран бүтээлч билээ.