Говь болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТҮүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай, борооны үеэр салхи түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.