Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор  эхэлдэг билээ. Өнөөдөр өглөө 09 цагт Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залсан юм. Есөн хөлт цагаан туг төрийн ордноос Нийслэл хотын төв талбайн замаар  аялж, 11:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд ирснээр наадмын нээлт албан ёсоор эхлэх юм.

Монгол улсын төрийн үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл нь есөн хөлт цагаан сүлдэндээ шингэсэн байдаг тул жил бүрийн Үндэсний их баяр наадмаар ийнхүү цэнгүүлдэг уламжлалтай юм. 

 

 

























































































































































 

Гэрэл зургийг М.Мөнхзул

Сэтгүүлч Х.Даваадэмбэрэл

                  А.Баярмаа