Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг монгол хүн бүр танина.

Түүнд 1984 оны үед Барамсай заан Б.Бат-Эрдэнэтэй анх уулзаж бөх болох хүүхэд байна гэж зодог, шуудгаа тайлж өгчээ. Түүнийг дагуулан аймаг, сумын наадам хэсч, бөхийн мэх, дэвээ шаваа зааж өгдөг байсан түүхтэй. Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж байсан удаатай. Наадмын ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурван удаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цол авсан билээ. Олон түмэндээ "аварга" хэмээн алдаршин өдгөө ч хүндлэгдэн, биширч монголчууд бид энэ хүнээр бахархдаг.

Энэ жилийн наадмаар хэн гэдэг бөхийн дээлийн захыг мушгиж буйг тодруулахад,

-Бөхчүүдээс энэ жил хэн өнгөтэй байна?

-Монгол бөх чинь хэн сайхан бэлтгэл сургуулиа хийж хэн хичээнгүй, уйгагүй хөдөлмөр зүтгэлтэй байна. Монгол бөхийн ёс жудаг ,чанар гэж юм бий түүнийг хэн сайн барьж зүтгэж, хөдөлмөрлөж, хийморлог золбоогоо өөд нь байлгасан тэр хүнд  л амжилт ойрхон байдаг. Монголчуудын сэтгэл оюун нь бөхчүүдийн үзүүлсэн амжилтаас нь илүү ёс жудагийг хадгалж  чадсан нь үнэлэгддэг онцлогтой. Тийм учраас залуу бөхчүүд маань ёс уламжлалаа хадгалж сайхан барилдах хэрэгтэй.

-Аварга энэ жил хэний захыг мушгаж байгаа бол хэмээн наадамчин олон чих тавин суугаа байх?

-Би одоо шинэ залуу бөхчүүдийг сайн танихгүй болжээ. Барилдааныг нь үзэж одоо амжихгүй нь.

-Энэ жил хоёр дархан аварга төрлөө?

-Тийн. УИХ хууль баталж тэрний дагуу цол олгосон байгаа. 25 жилийн дархан аварга төрлөө. Өмнө нь ч бас заанаас дээш цолтой бөх төрөхгүй байна гээд бас цол олгож байсан. Монгол бөхөө цолоо ахиулж байгаад би хувьдаа татгалзах зүйл байдаггүй. Дархан аваргуудыг эрэмбэлнэ гэхэд би ингэж эрэмбэлээд яахав ээ гэж өөрийн бодлоо хэлсэн.

Х.Даваа