Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ"
3 цагийн өмнө
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт 16-17 сая төгрөгийн татвар ноогдуулж байгаа учраас "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацсан" мэдээлэл гарсан.
Энэ асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад:
- Монголын талд ачаалал үүсээгүй. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагаас эхлээд ачааны машин орж ирэхгүй байгаа нь үнэн. Хятадын талаас импортын татвар нэмэх шийдвэрээ 2 улсын дипломат харилцааны шугамаар урьдчилан мэдэгдэж, албан бичгээр мэдэгдэх ёстой. Тиймээс Гадаа харилцааны яамнаас тодруулах нь зүйтэй гэлээ.
Харин Гадаад харилцааны яамнаас тодруулахад:
-Одоогоор БНХАУ-ын талаас ямар нэг албан бичиг шийдвэр ирээгүй. Урд хил дээр ачаа бараа гацсан мэдээлэл ирээгүй байна гэсэн тайлбарыг өглөө.
БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татвараа 40% хүртэл нэмэх шийдвэр гаргасан” талаар албан ёсны эх сурвалжаас гаргасан мэдээлэл байхгүй байна.
Харин 2025 оны 10 дугаар сарын 9-нд Хятад улс хэт хатуу материал, ховор металл, батерейтай холбоотой бүтээгдэхүүнд хатуу экспортын хяналт тогтоосон тухай Xinhua News Agency, China Daily зэрэг Хятадын мэдээллийн сайтууд мэдээлжээ.
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Бат · 3 цагийн өмнө
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ бид эх орныхоо төлөө жагсаж, цуглаж, өлсөх ёстой биш үү
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER VAWALDGCH80955877TSAGR BOOBN XXN