Баяр наадмын энэ өдрийг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл энэ жилийн наадмын хуушуурын үнэ хэлбэлзэлтэй байна. Тодруулбал өнгөрсөн жилийн наадмаар 600-800 төгрөгийн үнэтэй байсан хуушуур энэ жил 1000 төгрөг болсон. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд цахилгаан тасарсны улмаас хуушуурны "хомсдол" үүсэж хуушуур 1500 төгрөг болсон байна.  Одоо наадмын талбайд хуушуур 1200-1500 төгрөгийн ханштай байна.