Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зүүн хэсэг болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.