Та бүхнээсээ нэгэн зүйл дээр зөвлөгөө авахаар энэ захидлыг бичиж байна. Би нэг залуутай үерхээд 8 жил болж байгаа юм. Бид 2 салаад жил гаран боллоо. Энэ хугацаанд тэр ч би ч өөр хүнтэй болсонгүй. Харин эргэж нийлэх талаар сүүлийн үед ярилцах болсон юм л даа. Тэгээд саяхан манайд ирж хонолоо тэгэхдээ миний утсыг шалгасан байсан. тэгээд би түүний талаар нэг хүнтэй ярилцаж байсан мсжийг харчихаад намайг буруугаар ойлгоод яваад өгсөн түүнд би учрыг тайлбарласан даа. Би их ганцаарддаг болсон энэ талаар энэ хүнтэй ярилцдаг энэт эр гээд хэлсэн. одоо би яавал дээр вэ? Гол нь бид 2 хүүхэдтэй. Тийм болохоор аль аль нь өөр хэн нэгнийг сонгох хүсэлгүй байгаа тэгэх л юм бол хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй. Гэхдээ бусад хүмүүс бол салаад мөр мөрөө хөөгөөд яваад л байх юм. Бид 2 ерөөсөө тэгж сална шиг салж нийлсэн шиг нийлж чадхгүй байна аа сэтгэлийн зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай.

Би түүнийг өөр хүнтэй сууж хүүхэдтэй болохыг хүлээсэн нэг хэсэг холбоогүй таг болж хүүхдээ ч уулзуулаагүй харин тэр архи уух болгондоо залгадаг байсан би ч утсаа авдаггүй байлаа. Ингэлээ гээд бүтэхгүй юм байна гээд уулзаж эхэлсэн ярилцаж ч үзсэн хүүгээ бодоод эргэж нийлэх нь зөв ч гагцхүү нэг хардалт явагдаад байдаг болохоор надад хэцүү байдаг юм.