Монголын говьд 50 гаруй мазаалай баавгай амьдарч байна
5 цагийн өмнө
Дэлхий дээр хойд туйлын баавгай 20 мянга гаруй, хулсны баавгай панда 1800 байгаа хэдий ч устах аюултай хэмээн үзэж олон арга хэмжээ авч байна.
Тиймээс нэн ховордсон мазаалайгаа хамгаалж, хайрлах хэрэгтэйг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа. Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна.
Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах, түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой. Мазаалай орооныхоо үед эрэгчингүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг байна.