Л.Гантөмөр: Монгол Улс парламентын засаглалтай байх эсэх тухай асуудал яригдаж байна
өчигдѳр
УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд, АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр, “Монгол төрийн үйл хэрэг нэг минут ч гэсэн гацаж болохгүй. Өнөөдөр манай сайд нар ажлаа хийж байна. Бас Засгийн газар ч ажлаа хийж байна.
Гэхдээ нийгэмд байгаа хүлээлт юу вэ гэвэл МАН-ын бага хурлын шийдвэр байгаа. МАН-ын бага хурлаас ямар шийдвэр гарсан бэ гэвэл АН-ыг Засгаас гарга гэсэн шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийн дараа МАН, АН, ХҮН-ын дарга нар хоёр гурван удаа уулзсан. Уулзаад би шулуухан хэлсэн. АН Бага хурлын шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авна.
Эргэж буцахгүй. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа талаараа сая Засгийн хурал дээр ярьж байна. Одоо хоёр сонголт байна. Нэг нь өргөдөл өгөх. Эсвэл итгэл үзүүлэх эсэх. Энэ асуудлаар их хурлын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана.
Нөгөө асуудал нь АН засагт байх эсвэл байхгүй байх асуудал. Энэ асуудалд АН засагт байхгүй гэдэг дээр цэг тавьсан.
АН-ыг хамтарсан Засгаас гаргах болсон шалтгаанаа тайлбарла л гэж байгаа болохоос биш гарахгүй гэдэг зүйл огт яриагүй. Тийм болохоор Ерөнхий сайдыг АН-ын бүлэг дээр орж ирж асуудлаа дэлгэрэнгүй яриарай гэдэг шаардлагыг л тавьж байгаа.
Цаашид Монгол Улс парламентын засаглалтай байх, эсэх тухай асуудал яригдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд манай намын найман сайд бүгд суусан.
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хандаж, бүлгийн хуралд оролцон, ямар үйл явц өрнөөд байгааг, яагаад АН-ыг Засгийн газраас гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулах шаардлага тавьсан.
Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл АН Засгийн газрын ажлаа хийсээр байна. Бид намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр МАН-тай хамтарсан. Тийм хурдан гүйж ороогүй. Засгийн газраас гарахдаа ч намын дүрэмд заасны дагуу гарна” гэв.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
80955877DYRTAI VANXANDAX
Зочин · өчигдѳр
8095587
Зочин · өчигдѳр
ANUSDI80855877
Зочин · өчигдѳр
SEXSDI80955877