Зургаан хүүхэд автомашин жолоодон осол гаргаж, нэг нь амь насаа алджээ
6 цагийн өмнө
Өчигдөр буюу /2025-06-08/-ны өдөр Сүхбаатар дүүрэг Сэлбэ зуслангийн замд 15-16 насны зургаан хүүхэд автомашин жолоодон осол гаргаж нэг хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, тухайн өдрийн 23 цагт 16 настай эрэгтэй хүүхэд аавынхаа машиныг хулгайлан таван найзын хамт автомашин жолоодон хөдөлгөөнд оролцжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж автомашинд зорчиж явсан 15 настай хүү амь насаа алджээ.
Мөн өнөө өглөө /2025-06-09/-ний 06.00 цагт Сүхбаатар дүүрэг, Баянбүрдийн замд 13-15 насны гурван хүүхэд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцон осол гаргасан байна. Шалгалтын үеэр аавынхаа машиныг мөн хулгайлан унаж явсан тогтоогдоод байгаа аж.
Зочин · 5 цагийн өмнө
BOOB XXNO ANUSDAX80955877