ХӨСҮТ: 626 хүн вакцинаас татгалзаж, халдвар тараах эрсдэлийг үүсгэж байна
21 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Сүүлийн 24 цагийн байдлаар батлагдсан 338 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл хотод 238, Архангайд 10, Говь-Алтай аймагт зургаа, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт тав, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт зургаан тохиолдол бүртгэгджээ.
Нийт 2025 оны хоёрдугаар сарын 18-наас хойш 7174 тохиолдол бүртгэгдсэнээс 5444 хүн эдгэсэн байна. Харин ойрын хавьтал болох 62455 хүнд голомтын хариу арга хэмжээ авах байснаас 4429 хүнд хариу арга хэмжээ авсан. Үүнээс 626 хүн татгалзсан байна.
Энэ халдварт өвчний хавьтал болсон бол хариу арга хэмжээ буюу дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Эдгээр хүмүүс нийгэмд халдвар тараах өндөр эрсдэлийг үүсгэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа 1009 хүн байна.
Одоо улсын хэмжээнд эмнэлэгт 626 хүүхэд эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 490 хүүхэд буюу нийт орны 85 хувьд улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт гурван нас баралт бүртгэгдэж, нийт таван нас баралт бүртгэгдээд байна. Одоо Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдүүдийн 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй бөгөөд нэгдүгээр тунтай хүүхэд 7.8 хувь, хоёрдугаар тунг хийлгэсэн 16 хувь, нас нь болоогүй таван хувьтай байна. Цэцэрлэгийн хүүхдүүд 6.2 хувь, сурагчид 67.3 хувь, оюутан 0.7 хувь, гэрт байдаг хүүхдүүд 14.1 хувьтай өвдөж байна.
ХӨСҮТ дээр 24 цагийн дархлаажуулалтын цэгийг ажиллуулж байна гэдгийг онцолсон юм.
Зочин · 23 минутын өмнө
Вакцин хийлгэхгүй байгаа бичиг үсэггүй малнуудаа хотоос хөөж гаргаач.
Зочин · 17 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh