Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохыг шаардан ахмадууд Монголбанкны гадна жагсаал зохион байгууллав
3 цагийн өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болж, тэтгэврийн зээл олгоход өр, орлогын харьцаа 50/50 хувь байх шийдвэр гаргасан.
Тус шийдвэрийг эсэргүүцсэн ахмадууд өнөөдөр Монголбанкны гадна жагсаал зохион байгууллаа.
Энэ талаар жагсагчдын төлөөлөл "Би нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг. Банкнаас тэтгэврийн зээл авахад 36 сарын хугацаатай өгдөг байлаа. Энэ хумигдсанаас болж миний бүх зүйл зогсчхоод байна. Ганцхан миний ч биш. Аж ахуй эрхэлж буй ахмадуудыг боосон бодлого гаргасан.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо судалгаа хийгээгүй байж яагаад ахмадыг хааж боогоод байгаа юм бэ. Бид тэтгэвэр нэмээг өг гэж гуйгаагүй. Банкууд ахмадуудад олгож буй тэтгэврийн зээлээ 100 хувь, хугацаа урттай, хүү багатай болгоод өгөөч гэж төрөөс хүсэж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадын тэтгэврийн зээлийг тэглэснээс болж өрөнд орлоо гэж ярьсан. Бид тэтгэвэр тэглээд өгөөч гэж гуйгаагүй. УИХ-ын гишүүдээс гуйя, та нар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог дуудаж уулзаад арга хэмжээ авч өгөөч" гэв.
Зочин · 3 цагийн өмнө
зээлээр яадаг байнаа өөрсдөө идээч дээ шал завхарсан юмаа