Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Оршихыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилохоор болжээ
5 цагийн өмнө
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Оршихыг томилохоор болжээ.
Х.Энх-Орших нь 2001 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг дүүргэж, 2009 онд БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
2017 онд Австралийн үндэсний их сургуульд “Аюулгүй байдлын бодлого” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Ажилласан байдал:
- 2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,
- 2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,
- 2013-2014 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,
- 2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,
- 2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,
- 2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт,
- 2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажилласан байна.
Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн ажилтнууд үүсээд буй нөхцөл байдал болон хуучин даргынхаа талаар өнөөдөр 13 цагт /2025-06-20/ мэдээлэл хийгээд байсан билээ.
Тус агентлагийн даргаар ажиллаж байсан Э.Содонтогос нь ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байгаа талаар Монцамэ агентлагын ажилтнууд нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.
Улмаар Э.Содонтогос ажлаа өгөөд байгаа юм. Түүний хувьд ажилтнуудаа дарамталж, ёсзүйгүй аашилж байснаас болж 100 орчим албан хаагчтай тус байгууллагын 50 гаруй хүн өргөдлөө өгсөн байдаг.
Гэвч асуудал үүгээр дууссангүй. Э.Содотогос өчигдөр зарим хэвлэл мэдээллийн сайтуудад ярилцлага өгсөн. Тус ярилцлагад дурдсан асуудлуудыг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа Монцамэ агентлагийн ажилтнууд илэрхийлэв.
Тухайлбал, "Э.Содонтогос 2022 оны арваннэгдүгээр сард томилогдож ирсэн. Энэ цагаас хойш хойш 51 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тоонд тэтгэвэрт гарсан, дикрид авсан, чөлөө авсан хүмүүс ороогүй.
Энэ хүмүүсийн дийлэнх нь даргын дарамт шахалтаас болж гарсан. Өргөдлөө өгөөд гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж явсан байгаа шүү. Даргыг томилогдож ирснээс хойш дөрвөн удаа даргын туслах солигдсон нь дээрх шалтгаантай адил. Туслахууд нь өдрийн цагаар тагтан дээр гарч уйлдаг байсан.
Надад ажилтнууд гарч байгаа шалтгаанаа орж ирж хэлж байсан. Тухайн үед ороод зогсоох гэсэн боловч намайг хүлээж авдаггүй. Аль нэг ажилтан хэлж, тайлбарлахыг оролдвол няцаадаг, доромжилдог, хашгирдаг, дарамталдаг. Намайг ч бусад ажилтнуудын адил дарамталж, ажлаа өгөөд гар гэсэн тохиолдол олон байгаа.
Ажлаас гарч буй хүмүүс дарамтлуулж байснаа надад хэлдэг. Өдөр бүр тулгарч буй дарамтыг тэсч чадахгүй гарч байгаагаа хэлдэг байсан. Бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажилласан цалингаа авч чаддаггүй. Ур чадварын цалинг агентлагийн даргын шийдвэрээр улирал тутамд өгдөг. Гэвч даргын өнгө үзэмжээр энэ цалин буурсан. Манай ажилчдаас сахилгын шийтгэл, мэдэгдэх хуудас аваагүй ажилтан ховор. 30 хүн буюу байгууллагын 40 хувь нь өөрийн хүсэлтээр гарын үсгээ зурсан.
Удирдлагын шаардлага зөв байсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан. Дарамт шахалтаас болж мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай.
Э.Содонтогос даргын ёс зүйгүй асуудал, дээрэнгүй зан байдлын тухай бичигт байгууллагын 84 хувь нэгдсэн. Энэ бол хэрээс хэтэрсэн байсан гэсэн үг. Ерөнхийлөгч, хэвлэлийн салбарынхан анхааралтай харж байгаа гэж итгэж байна. Шаардлагатай бол ХЭҮК-т хандана" гэлээ.
Зочин · 11 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
JARGALTSI80955877EZEMDUULN80955877
Зочин · 5 цагийн өмнө
DYYDLGR80955877ZYGAATSD
Зочин · 5 цагийн өмнө
2ERD SEXSEER XANGN80955877
Зочин · 5 цагийн өмнө
SADARLMR XUCINDEX ERTEI XUSSEN BUGDN80955877
Зочин · 5 цагийн өмнө
DYRTAI UILCHLGE XALYYTSMR80955877SHAAN
Зочин · 5 цагийн өмнө
SEKSYGR AXN XUSLN VANXANI EZEMDGCH80955877TSAGN
Зочин · 5 цагийн өмнө
BOOB SXN GOE XOXN XELEERE GUN BOOBN DOLOOJ ANUSDAAD