Хархорум хотын зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажиллана
5 цагийн өмнө
Монгол Улсын шинэ үеийн хотын загвар болсон Хархорум хотын зөвлөл анхны хуралдаанаа зохион байгууллаа.
Хуралдаанаар хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг нарийн хэлэлцэж, шинээр байгуулагдсан хотуудын амжилт, туршлагыг судлах стратеги боловсруулах, хотын зөвлөлийн даргыг олонхийн саналаар сонголоо.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаар болов.
Тус зөвлөл нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулинд заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах бөгөөд, хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр хотын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайлан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй. Мөн шийдвэр гаргах чиглэлээр хуулинд заасан тусгай зохицуулалтын хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх юм.