Улсын хэмжээнд өчигдөр /06.29/ 21.30 цагийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан нийт дөрвөн ойн гал түймрийг бүрэн унтраажээ. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд хоёр, Алтанбулаг суманд хоёр буюу нийт зургаан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан таван гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 589 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашин буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар ажиллаж байна.