АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
7 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 176 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 98 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 43 хэргийг шүүхэд шилжүүлэх, 44 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдлийг хүргүүлэв.
Зочин · 5 цагийн өмнө
VANXANI SEKSEER DEWSGER BOLN80955877ALNI SEKSEER
Зочин · 5 цагийн өмнө
BOOB XUSNEER XXNO80955877ANUSDI