Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
5 цагийн өмнө
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
Баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг www.enaadam.mn цахим хаягаар дамжуулан худалдана.Цахимаар нэг хүн хоёр билет худалдан авах эрхтэй байх юм.
Мөн энэ жил баяр наадмын нээлтийг хоёр удаа буюу 07 сарын 11-нд үдээс өмнө болон орой дахин тоглох юм. Оройн нээлтийн тасалбарыг www.ticket.mn сайтаар мөн маргааш 2025.07.02-нд худалдаанд гарах юм байна.
Баяр наадмын багц тасалбарын үнэ 100, 130, 150 мянган төгрөг. Оройн нээлтийн тоглолтын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй.
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.
Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.
Зочин · 5 цагийн өмнө
SEXSDI80955877