УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа
7 цагийн өмнө
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, И спортын түүхэнд Монголчуудын нэрийг тодоор бичсэн. Тус багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонслоо.
И спортын тамирчин залуусын хувьд Татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийллээ.
Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг.
Гэвч И спортын төрлийг хуулинд тусгаагүй юм байна. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүслээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд тамирчдын тавьж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар судалж, үр дүн гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.
Зочин · 7 цагийн өмнө
DYYDLGN80955877TSAGN XALYYXN SEXSDX UILCHLX80955877XUSNG XIIGED
Зочин · 7 цагийн өмнө
3ERTEI SEXSDI BOOBN XXN ALNI SEXSEER ANUSN SEKSEER 80955877VANXANDI