Ноорог.мн гэх нэртэй фэйсбүүк хуудас эрхлэн явуулдаг байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар тус компанийн найман  ажилчныг саатуулснаас гадна, гар утас, компьютерын хардыг хураан авч байв.

Тэгвэл цагдаагийн байгууллагад шалгаж байсан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тухай "Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа мэдээлжээ. Улмаар тэд цагдаагийн байгууллагад үлдсэн байсан нэг ширхэг процессороо авсан талаар О.Уламсайхан цахим хаягтаа бичжээ. 

Тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж буйгаа тухайн үеийн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлж байлаа. Мөн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр  шалгаж байгаа хүмүүсийн нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна” хэмээж байсан билээ.