Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурлыг өнөөдөр 16.00 цагт товлон хуралдлаа. 

Энэ хурлаар дараах шийдвэрийг гаргаж, шүүгч Б.Билгүүний гаргасан захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхийн дээд шатны шүүгч хүлээн авч, Эрдэнэбатын ТЭМҮҮЛЭН, УБТЗ-д удирдах албан тушаал хашдаг гэх Лувсандоржийн АЛТАН-ОЧИР, Ц.Цэрэнпунцагийн САНЖААЧОЙПЭЛ нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ. 

Эргэн сануулахад, Бусдыг онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан.

Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн ч өчигдөр уг эсэргүүцлийг хэлэлцэхгүй байсаар 22.00 цаг болж, тэд суллагдаад байсан ч шийдвэрийг өнөөдөр дээрх байдлаар өөрчилжээ.