Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт хоёр суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй “Тоёота приус-41” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.