'Эрдэнэт медикал' эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор болжээ
3 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргажээ.
Ингэснээр жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна гэж үзсэн байна.
"Эрдэнэт медикал” эмнэлэгт 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3,551 хүн хэвтэн эмчлүүлжээ.