Г.Анхболд: СЭМҮТ-тэй холбоотой зөрчлүүдийг би ажлаа хүлээж аваад илрүүлж, шалгуулж эхэлсэн
3 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй, үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан гэх мэт зөрчлүүд илэрсэн талаар хэлсэн.
Мөн СЭМҮТ-ийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн юм. Тиймээс СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдоос дараахь тодруулгыг авлаа.
-Эрүүл мэндийн сайдын СЭМҮТ-тэй холбоотой мэдэгдэлд та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд 2024 оны есдүгээр сараас СЭМҮТ-ийн захирлын албан тушаалыг хашиж эхэлсэн. Үүнээс хойш хэд хэдэн асуудлыг
би өөрийн биеэр шалгаж ирсэн. Анх ажлаа аваад сар гаруйн дараа буюу аравдугаар сард СЭМҮТ-ийн Хэвтэн эмчлүүлэх клиник, тасгийн орны эргэлт, төлбөртэй тусламж үйлчилгээнд хяналт шалгалт хийх удирдамжийг боловсруулж байсан. Үүний дагуу нэг жилийн төлбөрт тусламж үйлчилгээг шалгаад үзэхэд 157 сая төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.
Ийм зөрчил илэрсэн учраас шаардлагатай хууль хяналтын байгууллагад шалгуулахаар АТГ-т өөрийн биеэр албан бичиг өгч, энэ асуудал шалгагдаад эхэлсэн.
Тэгэхээр СЭМҮТ-тэй холбоотой зөрчлүүдийг би ажлаа хүлээж авсныхаа дараа илрүүлж, шалгуулж эхэлсэн гэж ойлгож болно.
-Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй гэх асуудал мөн үүсээд байх шиг байна?
-Анх ажлаа хүлээж авахад кассан дээр бэлэн мөнгө хурааж авах зүйл байсан. Мөн тодорхой хэмжээгээр хувийн дансандаа мөнгө авдаг үйлдлүүд гардаг байсан байх.
Үүнийг миний бие мэдэнгүүтээ үүнд яаралтай хяналт шалгалт оруулъя гэж үзсэний үндсэн дээр анх шалгалтын ажлыг эхлүүлж байсан. Харин намайг ажлаа авснаас хойш энэ үйл ажиллагаа ор тас зогсож байхгүй болсон. Иймдээ ч төлбөр тусламж үйлчилгээний орлого 30 хувиар нэмэгдсэн байдаг.
-Ажлаас чөлөөлөх талаар өмнө нь мэдэгдсэн үү?
-Өмнөх тав дахь өдөр сонсох ажиллагаа хийгээд ирэх долоо хоногт таныг ажлаас чөлөөлнө гэдэг зүйл яригдсан. Шинэ сайд ирээд, өөрийн багаа бүрдүүлээд томилоод явж байх шиг байна. Яамнаас өгсөн чиглэлийн дагуу ажлаа өг гэсэн. Үүний дагуу дараагийн захиралд ямар нэгэн асуудалгүйгээр тамга тэмдгээ хүлээлгэж өгөөд байж байна. Мэдээж, төрийн ажлыг авч болдог, бас өгч болдог. Нийгэмд буруу ташаа ойлголт нэлээд байна. Үүнд тайлбар өгье л гэж бодлоо.
Засгийн газрын тогтоолоор урамшуулал олгох журмын дагуу урамшуулал, цалин бүх зүйл олгогдоод явдаг. Дан ганц удирдлагын багийн гишүүдэд урамшууллыг олгодог гэдэг нь ташаа мэдээлэл. СЭМҮТ-д ажиллаж буй нийт алба хаагчдад цалингийн нэмэгдэл, урамшуулал цалин бүрэн олгогдоод явдаг. Харин ч миний үед үр дүнгийн урамшууллыг 57 хувь биш 60 хувиар олгож, эмч ажилчдаа ажиллах нөхцөлөөр нь хангаж өгч байсан.
СЭМҮТ бол 21 аймаг, 9 дүүрэгт тусламж үйлчилгээг өгч явдаг, үүнтэй холбоотой манайд ачаалал маш их байдаг. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах үүднээс Сэтгэцийн сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлье гээд ажлуудыг хийгээд явж байсан нь үнэн.
Г.БАЛГАРМАА
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDN BOOWN XXNO80955877
Зочин · 1 цагийн өмнө
ZYGAATSI SEXSEER80955877
ЗОЧИН · 2 цагийн өмнө
Чинбүрэнгийн попролт ариа л дэндэж байнаа шог нөхөр шүүдээ бялдага цариалсан
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh