Н.Тавинбэх: Өвөл эрчим хүчний ноцтой асуудал үүсэхгүй. ТЭЦ-3-ын ослын үеэр туслалцахын оронд бичлэг хийж, бусдад зарсанд харамсаж байна
3 цагийн өмнө
Дулааны гуравдугаар цахилгаан станцад урд шөнө дахин осол гарсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх тайлбар өглөө.
Тэрбээр "ДЦС-3 дээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарсан. Уг гэмтэлд өртсөн тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламж, галд өртсөн. Уг тоног төхөөрөмжийг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон томоохон хэмжээний аваар осол гарсан. Улмаар ЗГ-аас уг станцад онцгой дэглэм тогтоосон. Уг онцгой дэглэмийн хугацаанд сэргээн засах ажиллагаа хэвийн явагдаж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсаци болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил 7 хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Т
ухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ийн үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үүнд дургүйцсэн хүмүүс үйлдвэрлэлийн гэмтлийг нийгэмд сүртэйгээр мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна" гэлээ.