Хэрэгт нэмэлт материал цугларч, шинжлэн судалсны дагуу түүнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн Ц.Санжаачойпэлийг суллажээ
4 цагийн өмнө
Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргасан байна.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгчөөс түүний цагдан хоригдох шийтгэлийг цуцалж өгөх хүсэлт гаргажээ. Мөн уг хэрэгт нэмэлт материал цугларч, шинжлэн судалсны дагуу түүнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн шүүх шийдвэрлэсэн байна.
Харин Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нартай холбоотой прокурор болон өмгөөлөгчөөс ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа юм байна. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоогоор гадаадад амьдарч байгаа бөгөөд ирэнгүүт нь цагдан хорино гэв.
УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан тул Нийслэлийн прокурорын газраас 30 хоног цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм.
Зочин · 21 минутын өмнө
SHAALGN SEXSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDN MERGJLN SEKSYGEER GOEOOR XALYYN UILCHLN SEXSY OWORTN ERTEI80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXN VANAGN VANXANI SEXSEER ALNI SEKSEER80955877