Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ
4 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хилийн шалгалтын газрын статистикаас үзвэл 8-р сарын 9-ний өдөр тус боомтоор 13928 зорчигч нэвтэрч, өдөрт хил нэвтрэх хүний тоогоор дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
8-р сар гарснаас хойш, Эрээн хотод өдөрт дунджаар 12 мянган зорчигч хилээр нэвтэрч, гэр бүлийн аялал, судалгааны аялал, аяллын группийн эрэлт нэмэгдсэн аж. 8-р сарын 10-ны байдлаар Эрээн боомтоор нийт сая 731 мянган зорчигч, 454 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, өмнөх оны мөн үеийнхээс тус тус 15.8%, 19.1% -иар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Зочин · 4 цагийн өмнө
SEXSEER VANXANI AJIL XN TSAGN80955877