Дэлхийн хип хопын домогт уран бүтээлч Fat Joe Монголд ирнэ
2 цагийн өмнө
Хип хопын тайзнаа 30 жилийн турш хаанчилж буй АНУ-ын алдарт реппер Fat Joe анх удаа Монголд тоглолтоо хийхээр боллоо. Тэрбээр 9-р сарын 20-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болох “Zone X” тоглолт-ын тайзнаа бүтэн нэг цагийн турш гал асааж, үзэгчдийг догдлуулна.
Fat Joe бол Монголд ирж буй АНУ-ын уран бүтээлчдийн дундаас хамгийн нэр нөлөө бүхий эрхмийн нэг. Тэрбээр өөрийн Terror Squad лейблээр дамжуулан Big Pun, Remy Ma, бүр DJ Khaled-ийг хүртэл гаргаж ирсэн. Хуучны “old school”-оос орчин үеийн “new school” хэмнэл хүртэл бүх жанарт чадварлагаар хөрвөдөг нь түүнийг үеийнхээ хамгийн хүчирхэг уран бүтээлч гэдгийг нотолдог.
Түүний карьерийн онцлох амжилтууд:
- 1993: “Flow Joe” – Billboard #1
- 2004: “Lean Back” – Billboard #1
- 2017: “All The Way Up” – Грэммид нэр дэвшсэн
- Дэлхийн хамгийн том пүүзний цуглуулгын эзэн
- Өдгөө ч дэлхийн томоохон цэнгэлдэхүүдийг дүүргэн, толгой уран бүтээлчээр тоглож байна
9-р сарын 20-нд Монголын тайзны гэрэл асаж, хип хопын гал дүрэлзэх мөчид та бэлэн үү?
Fat Joe-гийн эрч хүчтэй нэг цаг таны зүрхний хэмнэлд өөрчлөлт авчирна
Тасалбарыг:
https://www.eventx.mn/event/1770
Мэдээлэл авах албан ёсны хуудас Zone X:
Зочин · 48 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
SADAR SEXSEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOW XXNO ANUSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER VANXANDI80955877NAADGCH UILCHLNE