Сайн байна уу. Анх удаа ийм захидал бичиж сууна.  Ер нь бараг захидал бичдэггүй хүн.

 Би гэдэг хүн  одоо 23 настай, жирэмсэн. Анхны жирэмслэлт. Айлын том охин, хүмүүжилтэй айлд өссөн болоод ч тэрүү , би өөрөө даруухан байсан болоод ч тэрүү 10 жилдээ хүнтэй үерхээгүй.  Оюутан болоод 2-р курсдээ анх хүүхдийнхээ аавтай танилцаж байсан.  Анхандаа би аягүй дургүй байсан.  Сүүлдээ  эмэгтэй хүн дасаад ирсэн.  Жилийн дараагаас  үерхэж эхэлсэн.  Эмэгтэй хүний зориулж болох анхны бүхнээ тэр хүнд л зориулсан.  Тэр хүн ч надад хайртай, сууна, сайхан амьдарна гэж хэлдэг байсан. мэдээж хэрэлдэж муудалцах, салж нийоэх асуудал  зөндөө гарсан.  Гэвч бүх зүйл эерэгээр шийдэгддэг байсан.  Үерхээд жил болсны дараахан муудалцаж салахаар шийдээд салсан.  Салсныхаа дараа нь  жирэмсэн болсноо мэдсэн.   Хүүхэдтэй болохыг хүсээл байхад болдоггүй байсан хэрнээ салсны дараа жирэмсэн болсноо мэдсэн болохоор хэлсэн чинь “Авхуул. Би  өөр хүнтэй болсон.  Гаргаад дэмий шүү” Би яахаа ч мэдэхгүй айж, санаа зовж байсан болохоор нэг сар явсан. Тэгээд зориглоод ээж, аавдаа хэлтэд гарга миний охин, анхны хүүхэд  авхуулахгүй, цаадах чинь эргээд ирнэ гэсэн. Одоо гаргана гэсэн бодолтой  3 сар гаран болж байна. харин тэр хүн  эргэж ирэхээсээ өнгөрсөн бололтой.  Сэтгэл нь хөрсөн, өөр хүнтэй  болсон гэж байсан.

Тэр хүн өмнө нь намайг хуурч, өөр хүнтэй явж байсан удаатай. Бас надад 2-3 эмэгтэй миний хүүхдийг тээж байхад нь мөнгө  өгч байсан гэдгээ ч хэлж байсан. Би хэтэрхий хайртай болохоор бүгдийг нь тэвчээд л өнгөрч байсан.  Одоо нэгэнт салсан болохоор  тэр хүнийг муу муухайгаар бодохгүй  мартана дээ гэж итгээд л сууна. Намраас магистрт сууна. Илүү хичээж, илүү сурч, илүү ажиллах л үлдлээ.

Ингээд би ганц би? Ээж болчихлоо.  Их л сэтгэлээр унаж, хүүхдийнхээ өмнө, аав ээжийнхээ өмнө буруутай юм шиг сууна.  Эр хүнийг таньу мэдэж байх минь яаав даа гэж толгой руугаа мянга цохиод ч бурхан тэнгэр яагаад надад ингэж байгаа юм бэ гэж харамсаад ч асуудал нэгэнт болоод өнгөрчээ. Би яавал дээр вэ?