Сурах бичиг аймгийн төвүүдэд 100 хувь очсон. Энэ долоо хоногт бүх сумын сургууль руу хүргэхээр ажиллаж байна
7 цагийн өмнө
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн сурагчдын ашиглах сурах бичгийн түгээлт ямар шатанд явааг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-аас тодрууллаа.
Тухайлбал 1-5 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх зардлын мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шүүж харахад:
Үүнээс үүдэн “Бага ангийн сурах бичиг татан авахад шаардагдах ЗАРДЛЫГ аймаг, нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх боломжийг судалж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх” чиглэл ирүүлэн санхүүжилтийн эх үүсвэргүй болсныг мэдэгдсэнийг дараах бичиг баримтаас харж болно.
Зураг: Тендер шалгаруулалтын баримт бичиг
"бэлэн болсон сурах бичгүүдийг 21 аймаг руу наймдугаар сарын 31-нд түгээж хүргэсэн"
Тэгвэл нийслэл болон орон нутгийн ЕБС-иудад сурах бичиг хүргэх ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очироос тодруулснаа хүргэе.
Тэрбээр хэлэхдээ "ЕБС-ийн бага ангийн сурах бичиг улсын төсвөөс 100 хувь санхүүжиж, бүх хүүхэд үнэ төлбөргүй ашигладаг.
Өмнө нь IKON.mn сайтад өгч байсан мэдээлэлтэй холбоотой 3-5 дугаар ангийн сурах бичиг зургаадугаар сард бэлэн болсон.
Харин 1, 2 дугаар ангийн сурах бичиг хэвлэгдээд наймдугаар сарын 30-нд эцсийн байдлаар бэлэн болсон байдаг.
Ялангуяа нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр нь бэлэн болсон. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 30-нд буюу бэлэн болсон өдөр нь нийслэлийн есөн дүүрэгт түгээсэн.
Өөрөөр хэлбэл зургаадугаар сард бэлэн болсон 3-5 дугаар ангийн сурах бичигтэй хамт бага ангийн бэлтгэл хөтөлбөр, хоёрдугаар ангийн сурах бичгүүдийг хүргэсэн гэсэн үг.
Наймдугаар сарын 31-ний өдөр Боловсролын Яамнаас зохион байгуулалт хийснээр 21 аймаг руу бэлэн болсон сурах бичгүүдийг түгээж хүргэсэн байгаа.
Бид 21 аймгийн Боловсролын газруудтайгаа уулзалт зохион байгуулсан.
Өчигдөр ойрын аймгуудад сурах бичгүүдийг буулгаж, улмаар аймаг, нийслэлийн Боловсролын газрууд сурах бичгээ хүлээн авсан. Өнөөдрөөс эхлэн сумын сургуулиуд руу түгээлт гарч байна гэсэн мэдээлэлтэй байна" хэмээв.
Хүснэгт: Бага боловсролын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн сурах бичгийн хэвлэлтийн явцын мэдээлэл
Анги | Тоо ширхэг | Хэвлэлтийн явц (2025.08.30) |
---|---|---|
1 дүгээр анги | 680,000 | Бэлтгэл хөтөлбөр бэлэн |
2 дугаар анги | 546,000 | Бэлэн |
3 дугаар анги | 167,102 | Бэлэн |
4 дүгээр анги | 215,179 | Бэлэн |
5 дугаар анги | 209,117 | Бэлэн |
"Алслагдсан сумдад аюулгүй тээвэрлэх, найдвартай унаа тэрэг ашиглах зохион байгуулалтад орж байна"
Үргэлжлүүлэн "Сурах бичиг аймгийн төвүүдэд 100 хувь очсон. Одоо аймгийн төвөөсөө сумд руугаа буюу сургууль нэг бүр рүү хүргэгдэх ёстой.
Аймгийн төвийн сургуулиуд өдөртөө авчихна. Алслагдсан сумдад аюулгүй тээвэрлэх, найдвартай унаа тэрэг ашиглах зохион байгуулалтад ороод энэ долоо хоногтоо бүх сурах бичиг орон нутгийн сургуулиудад очих болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Харин Улаанбаатар хотын бүх сургууль сурах бичгээ хүлээн авсан" гэв.
Зочин · 7 цагийн өмнө
SHAALTSI UILCHLGE XIILGN SEXSDEED80955877
Зочин · 7 цагийн өмнө
ANUSDAAD XUCHINDEED SEKSDEED BOOW XOXOLT DOLOOLT ALNI SEKSEER80955877