МОНГОЛ, ХЯТАДЫН БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО
4 цагийн өмнө
Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум” 2025 оны 9-р сарын 18–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
БНХАУ-ын талаас Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, хамтран ажиллах сонирхолтой томоохон төрийн болон хувийн корпораци компаниудын удирдлагууд, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл 150 гаруй зочид хүрэлцэн ирж оролцоно.
Арга хэмжээний үеэр БНХАУ-ын барилга дэд бүтцийн инженеринг, шинэ технологийн 19 дэх үзэсгэлэнд орчин үеийн дэвшилтэт техник технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн, төслүүдийг танилцуулна. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзах, төсөл танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, гэрээ хэлцэл хийх боломжтой юм.
“Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум”-ын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, БНХАУ-ын Олон Улсын Барилгын гэрээлэгчдийн Нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар CMEC олон улсын үзэсгэлэнгийн компани хамтран ажиллаж байна.
Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин Сайд Шэнь Миньжуань, БНХАУ-ын Олон Улсын Барилгын гэрээлэгчдийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Фан Чючэнь, БНХАУ-ын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Жан Хүбэн, Хятадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид нар болон томоохон компаниудын захирал, удирдлагууд форумд оролцоно.
Орон сууц, барилга, дэд бүтэц зэрэг төсөлдөө хөрөнгө орлуулалт авах хүсэлтэй бол форумын үеэр оролцогчдод төслөө танилцуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой.
Иймд БНХАУ-ын олон улсад тэргүүлэгч барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум”-д оролцохыг урьж байна.
Бүртгэлийн тоо хязгаартай тул та яараарай…
Бүртгэлийн хураамж: 800,000₮
(Форум, үзэсгэлэнд оролцох, өдрийн хоол, VIP хүлээн авалт зэрэг зардал багтсан.)
Бүртгэл баталгаажуулах данс: ХХБ-ын ибан данс -MN520004000472018289 /Гүйлгээний утга: Компани нэр, формд бүртгүүлсэн дугаар/
Бүртгүүлэх линк: https://forms.gle/swJ9v8mJdwQMRRYTA
2025 оны 09 сарын 05-ны өдөр бүртгэл хаагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг
/Оролцогч компани жагсаалт, форум дэлгэрэнгүй мэдээлэл/
холбогдох дугаар
+(976) 7011 1515
+(976) 9411 6171
и-мэйл
Зочин · 7 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
XYJAATAI SEXSDEED80955877BOOW VNZN XXN