Нам бус ерөнхийлөгч намын дотоод ажилд оролцлоо гээд МАН-ынхан Цэцэд хандахаар болжээ
3 цагийн өмнө
Намрын улс төрийн далдуур яригдаад байгаа мэдээнүүдийг сонсож багагүй явлаа. Ойрмогхон МАН хуралдаж намын даргаа сонгоно. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр нэр дэвшиж өрсөлдөх нь. Тэрнээс болоод МАН-ынхан дээр дооргүй бужигнаад, тэрэнд нь ерөнхийлөгч оролцоод байгаа гэдэг зүйл их л ярьцгаах юм.
Товчлох нь ээ: Нэг чигтэй гурван мэдээ байна. Хоёрынх нь эзэд интернэт сүлжээнд тэрхүү үгээ нийтэлсэн нь ч тэр зөвхөн тэднийх биш. Нэлдээ яриад байгаа юмыг зориглож өөрсдийн интернэт дэх хаягаар нийтэлжээ.
Нэгт: Монголд дарангуйлал тогтлоо гэж Ардчиллын анхдагч Э.Бат-Үүл анхааруулав. Хагас сайнд тэр “Дарангуйлал руу зугуухан шилжиж буй гэдгийг мэдэж байсан ч ийм хурдтай явагдана гэдгийг мэдсэнгүй. Путин, Си Жиньпинь хоёр,дундаа эрх чөлөөт, ардчилсан хөх Монгол байхыг тэсэх тэсгэлээ барсан аж. Уг нь энэ хоёрт Монгол Улс ардчилсан төвийг сахисан байх нь маш хэрэгтэй байсан юм. Дарангуйлагч нар рациональ сэтгэдэггүй л дээ.
Дарангуйллыг засаглалын нэг хэлбэр мэтээр эндүүрдэг юм. Үнэндээ тийм биш. Энэ бол нийгмийн “цунами” юм. Нэн ялангуяа дарангуйлал эхэлж тогтохдоо их хэмжээний хүчирхийлэл зайлшгүй явуулдаг. Хүний адгуудыг цуглуулан “ногоон малгайтны арми” бий болгож, иргэдийнхээ амь насыг сүйтгэх, гүтгэн шоронд хийх,өмч хөрөнгийг хураах зэргээр “Айдсын ертөнц”-ийг босгодог билээ. Үндэстэнд айдас, даган бишрэх хоёроос өөр юу ч үлддэггүй. Өнгөрсөн зууны 30-40-өөд онд энэ цунамиг монголчууд биеэрээ үзсэн. Тэгээд түүнийг “Их хядлага” гэж нэрлэсэн юм. Залуус минь, та нар дарангуйлал гэдгийг мэдэхгүй. Хөрш чинь ногоон малгайтан болж, ангийн чинь нөхөр матаачин байхыг мэдэхгүй. Төрөлхөөсөө хүчирхийлэх донтой улсуудын садист авир аархаж, дээрэлхэн захиргаадахыг мэдэхгүй. Амьдралын аар саар орон зайд л дарангуйллыг мартагнаж, түүнээс цаашлахаар үгээ мэдэж, амиа хамхиж явах ёстой айдас доор хорвоог өнгөрөөхыг мэдэхгүй. Эрх мэдэлтэй нөхөр ирээд бизнесийг чинь, амьдрах хэрэгслийг чинь булаахыг мэдэхгүй. Дарга нарыг шударгаар шүүмжилсэн бүхэн хэлмэгдэх ёсыг мэдэхгүй. Цунамийн балл өндөр байвал санаанд чинь багтамгүй аймшигтай явдлууд болох нь энүүхэнд. Хүн хүнээ барьж өгч амьдрахын хогийн амьдралыг мэдэхгүй. Иргэн бүр нь хулгайч шиг хоёр нүүртэй новш мэт амьдрахын тохуурхлыг мэдэхгүй. Айдас чинь,хувь заяаны чинь эзэн, авралт бурхан болохын булайг мэдэхгүй ээ. Та нарын эрх чөлөөт амьдралыг хамгаалах зоригтон маш цөөхөн, хэдхэн байвал их юм. Угаасаа хорвоо зоригтныг ширхэгээр төрүүлдөг юм. Залуус минь, боломж байгаа дээр эрх чөлөөт амьдралтай орон руу дайжиж гарсан нь дээр. Амжиж гарч чадаагүй залуустаа,дарангуйлал дор яаж амьдрах арга замыг нь зааж өгнө өө” гэв.
Дараагаар нь бүтэн сайнд “Одоохондоо манайд Өмнөд Солонгосын Юн Сок Ёл, Мьянмарын Мин Аун Хлайн нар шиг төрийн эргэлт, эсхүл хувьсгалт хүчирхийллээр дарангуйлал тогтоох оролдлого гарахгүй байх. Гэхдээ, хоёр их хөршийн удирдагч нар далдуур тохирон, ирээдүйн дарангуйлагчид баталгаа гарган шахвал ийм явдлыг зуун хувь үгүйсгэх аргагүй. Монголын эрх чөлөө, ардчилал дээсэн дөрөөн дээр байгаа ч дарангуйлал тогтоход 1-2 жилийн хугацаа наанадаж байх шиг байна. Энэ хугацаанд амжиж, залуусаа эрх чөлөөт орон руу дүрвэхэд нь туслах зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй. Мөн хамгийн өндөр баллын “дарангуйллын цунами” ирвэл түүний аймшгийг хүн төрөлхтөнд мэдээлэхэд баруунд амьдарч байгаа монголчуудынхаа хүчийг ашиглах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэнд 200000 гаруй монголчууд амьдарч буй гэдэг. Асар их хүч. Аймшигт аюулыг, хүмүүс болохоос нь өмнө “арай ч үгүй байлгүй” гэж хойш тавьдаг тэнэг. Болсон хойно болжээ гэдгийг ухаардаг. Гэхдээ тэр үед паникдахаас өөр юу ч хийж чаддаггүй юм. “Путин Украин руу дайрах гэж байна” гээд анхааруулаад байхад л “арай ч үгүй байлгүй дээ” гэж украинчууд бодоод итгэхгүй байсан юм шүү гэжээ. Энийг уншаад бодно биз. Тэгж төрөл бүрийн тайлбаргүйгээр энд нийтлэв.
Хоёрт: МАН-ын гишүүн Шилэн Цогоо интернэтээр үгээ хэлжээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Шилэн Цогоо: МАН-ын Их хурал ах дүүсийнхээ цонхыг хагалаж оролгүй эвтэй дуусаасай. Өнөөдрөөс МАН-ын Их хурал болох сургаар олз хайсан элээ хэрээнүүд эргэлдээд эхэлжээ. Болиосой. МАН 30 удаа Их хурал хийхдээ өрсөлдөж, бодлогын мэтгэлцээн өрнүүлж эв нэгдэл, шударга ёс, хариуцлага ярьж олонхоо дагаж, цөөнхөө хүндэтгэж явж ирсэн. Хайрцаглаж дарамталж, хонгилдож сүрдүүлж, барьцаалж заналхийлж, тушааж бус эв нэгдэлтэй, бодлогын мэтгэлцээн, чөлөөт ардчилсан, зөвлөлдөж шийдээсэй гэжээ. Тэр: Хайрцаглаж дарамталж-хонгилдож сүрдүүлж-барьцаалж заналхийлж-тушааж гэх үгнүүдийг хэрэглэжээ. Энэнтэй холбогдох нэг мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн эхээр яригдаад унасан. МАН-ын бага хурлын гишүүд, тэдний заримын ойр тойрныхныг хуулийнхнаар дарамталж эхэллээ гээд. 30 гаруй тохиолдол гарч. Нэг нь Шилэн Цогоо өөрөө гэх нь сонсогдож байна. Яриад л байна. МАН-ынхан Э.Бат-Үүл шиг: Дарангуйлал яваад байна гэцгээхийн хажуугаар: Коминтерний үе шиг боллоо гэдэг үгийг бас хэрэглэж байгааг энэ намын олон гишүүний амнаас унахыг сонсож ойлголоо.
Гуравт: Монголчуудын мэддэг дэлхийн жишээ. Туркийн Т.Эрдагон. Улсаа айдсын орон болгож, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж дэлхий нийт шүүмжилдэг. Шударга ёс ба хөгжлийн нам нь хамтын удирдлагын биш болсон. Хувийн компани болгосон. Удирдлагад нь эхнэр, хүүхэд, жолооч, эмч нь байдаг. Сөрөг нам нь бас тэр жишиг болсон. Тэгээд нэг хүнээс хамааралтай байдаг болсон. 16 онд өөрийг нь эсэргүүцлээ гээд 70000 гаруй хүнийг барьж хорьсон. Хүчээр ялуулж байсан нам нь 24 оны сонгуульд сөрөг хүчиндээ ялагдсан. Тэгмэгц нь: Туркийн нийслэл Анкара хотод сөрөг хүчин АН-ын дэмжигчид хотын бүх гол замыг хааж, туг далбаагаа мандуулж, машины дуут дохиог хангинуулж баярлацгаасан. Мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн аналитик эх сурвалжууд: Т.Эрдагон 16 сая хүн амтай мега хотыг шинэ эрин зуунд авчирна гэж амлаад байсан ч сөрөг хүчний намд ялагдсанаар түүний улс төрийн замнал дуусч магадгүй гэж мэдээлсэн. Тэд цааш: Хэрэв сөрөг хүчний нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан бол Т.Эрдоган Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2028 он болохоос өмнө ерөнхийлөгчийн албаа үргэлжлүүлэн хаших арга сэдэх байсан гэж үзсэн. Харин Монголд яг одоо эрх баригч МАН-ын гишүүд, тэр дотроо УИХ-ын гишүүд идэвхийлэн хоорондоо уулзаж, үзэл бодлын нэгтгэл хийцгээж байна. МАН-ынхан: Нам бус ерөнхийлөгч хууль хэтрүүлэн намын дотоод асуудалд оролцож байна. Тэрний эсрэг үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв гэж шийджээ. 10 гаруй жилийн өмнө Фортуна Батбаяр: МАН сүхээр эхлээд сүхээр дуусах болчихлоо гээд байсан. Тэр биелэх нь үү, тэгж болохгүй гэдэгт нэгдэж. Олон ажил төлөвлөж.
Тэр дундаас сонирхвол: УИХ-ын гишүүд голлосон МАН-ын гишүүд Цэцэд хандахаас тусдаа: УИХ-ын хяналт шалгалтын түр хороо байгуулж төрийг хамгаална гэж хүртэл ярьсан байна. МАН-ын энэхүү далд яваад байгаа дотоод асуудал энэ долоо хоногт бүлтэрч ширүүсэх шинжтэй.
Ө.Билэг
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXI ALNI SEKSEER XANGN TOMSGN DYRAAR DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER XALYYXN VANAGN XUSSEN DYRTAI BAIRLALAAR80955877ANUSDI