Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлсэн билээ. 

Тэгвэл дээрх хэргийн талаар Италийн Элчин сайдын яамнаас "Итали улсын иргэнийг АНУ-ын иргэн хутгалж гэмтээсэн" гэх залруулга тайлбарыг өгөв. 

Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "АНУ-ын иргэнийг Итали улсын иргэн маргалдсаны улмаас зургаан удаа хутгалж гэмтээсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тодруулбал Баянгол дүүргийн … дугаар хороонд “Бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр 19:00 цагийн орчим цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН та бүгдийг гадаад улсаас манай оронд зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг зөвлөе" хэмээн мэдээлэл өгөв.