2026 онд МАН ₮3.3 тэрбумыг, АН ₮2.5 тэрбумыг, ХҮН нам ₮756 сая, Үндэсний эвсэл ₮376 саяын санхүүжилт төрөөс авна
7 цагийн өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.09.09)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.
Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлдэг.
Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг энэ онд олгосон.
Харин жил бүр олгох санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянасны дараа 2026 оны 5 дугаар сард багтаан хянагдсан тайлан дахь тухайн намын орлогын дүнгээс хамааруулж, эцэслэн тогтоодог.
2026 онд улс төрийн долоон намд нийт 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгохоор болсон байна. Үүнд:
- Монгол Ардын Нам - 3,363,948,720₮
- Ардчилсан Нам - 2,568,083,760₮
- ХҮН Нам - 756,799,560₮
- Үндэсний Эвсэл - 376,976,160₮
- Иргэний Зориг Ногоон Нам - 368,303,760₮
- Шинэ Нэгдсэн Эвсэл - 275,940,720₮
- Үнэн Ба Зөв Нам - 161,500,680₮
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
SEXSEER BOOB VNZTAI GOEOOR XXNO BOOB DOLOOJ TAWIYYLN TOMSGN XELEEREE DOLOOGOOD