96:4 гэдэг тоо юу хэлэв?
4 цагийн өмнө
Ам нээх нь ховор MCS-ийн Ж.Оджаргалын ярилцлага группийнх нь пэйж хуудаст тавигдсан нь сошиалын тренд болов. Unitel, Univision, Coca Colа, Энержи ресурс зэрэг 20 гаруй компани нь өдөрт 2 тэрбум төгрөгийн татвар төлдөг, 14 мянган ажилтантай, Монголын 8000 гаруй аж ахуйн нэгжээс бараа, үйлчилгээ худалдан авдаг бизнесмен “Юу хэлэв? гэдэг нь сонин.
Тэр тусмаа олон жил, өнгөрсөн хаваржин нүдүүлж, амьд үхмэл олон мянган троллоор балбуулж, тэднийг хөлсний үмхэх хиам, хазах хуушууртай байх боломж олгодог хүний амнаас ямар үг унасан нь сонирхолтой.
Ж.Оджаргалын ярилцлагын хамгийн гол мессеж нь 96:4. Зоосны нэг талаас нь хараад төр авсан уу, нөгөө талаас нь үзээд “Энержи” өгсөн үү? гэдэг нь чухал биш. Өнөөдөр Тавантолгойн 96% нь төрд, “Энержи Ресурс”-д 4% нь байгаа нь үнэн бодит байдал.
Тавантолгойн талбайн 96%, нөөцийн 6%-ийг төр эзэмшиж, “Энержи ресурс”-д Ухаахудаг гэдэг 4% нь үлдсэн 2008 оны үйл явдлыг өнөөдөр хүмүүс мартсан, шинэ үеийнхэн бол огт мэдэхгүй. Тавантолгойн эрэл хайгуулд гар бие оролцож явсан ахмад геологич Т.Адъяа гуайн оруулсан “Тавантолгойн лицензийн түүх” нэвтрүүлгээс 2008 оны үед юу болж өнгөрснийг олж мэдэж болно.
Линк - https://www.facebook.com/share/v/17FhgtybRb/
Ухаахудаг гэдэг тусдаа стратегийн орд гэж байхгүй. Тавантолгойн стратегийн бүлэг орд л гэж бий. Тавантолгойн 96% нь 18 жилийн өмнөөс төрийн мэдэлд байсаар байна. Засгийн газар, хувийн хэвшил хоёр ширээний ард суугаад, Тавантолгойн 96:4-өөр тохирсон гэрээ хэлцэл хийгдсэн. Хуульд заасан 50% ч биш 96% нь төрийн мэдэлд байна.
Нийтлэлч Батбаярын /Tayar Bayar/ онож хэлснээр, төрд тураг мах нь, “Энержи ресурс”-д толгой, шийр нь оногдсон. Тавантолгойн ордод төр хуульд зааснаас давуулж 50% биш 96%-ийг нь эзэмшиж, хувийн хэвшилд талбайн 4%, нөөцийн 6% нь үлдсэн. 50:50 биш 96:4 гэдэг харьцаа хамгийн гол агуулга нь болж байна.
Линк - https://www.facebook.com/share/p/17GDakUouM/
Өнөө муу чинь овоо шүү гэдэг шиг С.Баярын Засгийн газар УИХ байнгын хороод, бүлгүүдэд танилцуулж, төр, хувийн хэвшил 2008 онд гэрээ хийсэн. С.Баяр сэтгүүлч С.Гандөлд өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн 6 лицензийн 5-ыг төрд шилжүүлэн авч, 1 нь хувийн хэвшилд үлдсэн. Шинээр лиценз олгоогүй” гэж мэдэгдсэн.
Линк - http://baabar.mn/article/sbayar-uls-turd-orokh-amar-garakh-khetsuu
Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын чуулганд энэ тухай танилцуулж байсан 18 жилийн өмнөх бичлэг, 3 сар үргэлжилсэн гэрээ хэлцлийн баримт протокол, Үндэсний аудитын дүгнэлт бий.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүйн сайд асан О.Алтангэрэл гэрээ нь олдохгүй байна гэсэн атлаа хууль зөрчсөн гэж хоёр хар боть гаргасан нь өөрөө учир зүйнд хувьд утгагүй.
Олж үзээгүй гэрээгээ хууль зөрчсөн гэж дүгнэж таарах уу? гэдэг энгийн логик. Тавантолгойн 6 лицензийн 5-ыг нь төр, 1 нь хувийн хэвшил эзэмшиж байна. Нөөц нь бүхлээрээ улс, ард түмний мэдэлд, “Энержи ресурс” үлдсэн 4 хувьд татвараа төлж, өгөөжөө өгөөд, олборлох зөвшөөрөлтэй. Өөрөөр хэлбэл, “Ухаахудагаа авъя” гэдэг бол улс төрийн попрол.
Дотоодын дайсан илрүүлж шударга тэмцэгчийн дүр эсгэсэн Л.Оюун-Эрдэнийн улс төрд ахиж амь авах хэрэгсэл нь Ухаахудаг. Төр өнөөдөр эзэмшиж байгаа 96% дээрээ, үлдсэн 4%-иас нь ахиад авбал 97% орчим болно гэвэл хууль зөрчинө. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь авсан хөрөнгө оруулалтын сангууд, хүмүүсийн эрх ашиг ч хөндөгдөнө. Хөгжлийг тэтгэгч хөрөнгө оруулагчдын итгэл, Монгол Улсын нэр хүнд, Засгийн газар, бусад компаниудыг үнэт цаасны хүү өсөх гэх мэтээр бүгдээрээ хохирно.
Г.Занданшатарын хэлснээр “Хөрөнгө оруулагчдаа урьж авчраад урдаг, залж авчраад заамдаад хөөдөг улс хөгжихгүй”. Угаасаа “Энержи ресурс” Ухаахудагаас ч өгөхгүй гэж нэг ч хэлээгүй, хэлэлцье ярилцъя гэж нэг биш удаа бичиг сачгаар саналаа өгсөн. Авъя аа гээд л 18 телевизээр татвар төлөгчдийн мөнгөөр цацсан суртал ухуулга л хийгээд байсан болохоос бус хариу ч өгөөгүй, нүүр тулж уулзаагүй. Зөвхөн “Энержи ресурс” биш МАК зэрэг компаниуд тусгай АМНАТ-аар орлуулах гэх мэтээр хэлэлцье гэсээр байхад нь зурагт, сошиалаар төлсөн татварын мөнгөөр нүдээд шоудаад ирсэн.
Өгөөж 2,6 их наяд
“Энержи ресурс” үлдсэн 4% буюу Ухаахудагт 1,3 их наядын хөрөнгө оруулж, татварт 2,6 их наяд төгрөг төлж, өгөөжөө өгсөөр л байгаа гэдэг нь Ж.Оджаргалын хэлэх гэсэн бас гол баримт. Ухаахудагт 15 жил ажиллаж буйн 7 нь алдагдалтай, 8 нь ашигтай. Оруулсан хөрөнгө, төлсөн татварыг нь харьцуулж үзвэл Монголд орсон өгөөж нь 70 хувь. Үүнийг тоо мэддэг хүн бүхэн ойлгож болно.
Нүүрсний үнэ унаж өссөн ч уурхай зогсоогүй, цалингаа тавьж, татвар төлж ирсэн. Улс төрийн попрол баримжаагаа алдсан, триллион гэдэг нь монголоор бол их наяд гэдгийг УИХ-ын гишүүн хүртэл мэддэггүй нөхцөлд бүр тоо юу хэлэх нь үнэ цэнгүй болсон. 2,6 их наяд төгрөг бол 520 цэцэрлэг, эсвэл 640 хүүхдийн 130 сургууль барих мөнгө. 2600 км замын өртөг. Өмнөговийн Цогтцэцийд бариад улсад хүлээлгээд өгчихсөн Мөрөөдөл сургууль, цэцэрлэг, сумын төвийн ус цэвэрлэх байгууламж гэх мэт бусад өгөөжийг орхиё.
Асуудал нь “Энержи ресурс”, Ж.Оджаргалдаа байгаа юм биш. Ерэн онд сонгосон чөлөөт нийгмээсээ татгалзаж, сүнс сүг нь тэнүүчилж яваа коммунизм руугаа буцаад маршлах эсэхэд оршиж байна.
Хувийн хэвшлийн хамгийн том компаниа улсад хураавал энэ нийгмийн үндэс суурь ганхана. Сошиалд хараал ерөөл хэлэх нь бүү хэл намтай адилхан бодох ёстой, улсын орон сууцанд орох ээлж насаараа хүлээж, гаднаа байгаа хонио төхөөрөх зөвшөөрөл нэгдлийн даргаас горьдож, яг адилхан өргөст хэмх, компотонд 2 цаг дугаарладаг байсан тэр цаг үе рүүгээ ухрах алхам болно.
Хонконгийн хөрөнгийн бирж бол хятад ломбард биш. Тэнд дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын сангууд, сая сая хүн хувьцаа худалдан авч, зарж арилждаг. Ж.Оджаргалын хөрөнгө ч биш. Өнөөдөр уурхайд ажиллаж байгаа 2500 хүн, бараа, ажил үйлчилгээ нийлүүлдэг, Цэций хорооллын цэвэрлэгээг хариуцдаг гэх мэт нийт 7500 хүний ажил төрөл, амьдрал ахуй. “Эм Си Эс”-т 14 мянга, шууд бусаар 20 мянган хүн ажилладаг.
Ам бүлээр нь тооцвол 80 мянган хүн ажил, амьдралаа залгуулдаг. Солонгос, Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудтай ойролцоо хүн “Эм Си Эс”-ээ ажил амьдралаа залгуулдаг гэсэн үг. Татвар төлөгчдөө хурааж нураах хараал коммент, постоороо Та өөрийнхөө цалин, тэтгэврийг алга болгож байгаа. Таны дуудлагаар ирэх цагдаа байхгүй. Тэр цагдаа Солонгос явчихсан тул Та өөрөө биеэ хамгаалах хэрэгтэй болно. Эмч Солонгост буудал цэвэрлэх гээд явчихсан, өөрөө өөртөө оточ болно.
Цүнх баригчид төрд л үрждэг
Төр муу менежер, түүний дотор Монголын төр бүр муу менежер болохыг хоёр баримт хэлээд өгнө. Төрийн өмчит “ЭрдэнэсТавантолгой”-н 1 их наядаар барьсан угаах үйлдвэр нь уурхайгаасаа 20 км зайтай. Буцаад хог хаягдлаа зөөнө. Хоёр талдаа 40 км. Нэг удаагийн рейс нь 1,8 сая төгрөг. Улс төрчдийн хармаанд өртөг нь өгөөж болж орно. Ерөнхий сайд очоод бухимдаад байсан нь энэ.
Хүчин чадал нь 10 сая тонн, өнөөдөр үсрээд 300 мянган тонныг л угаасан. Дамжуулах тууз нь эвдэрхий. Ухаахудагийн угаах үйлдвэр нь уурхай дотроо байдаг, усаа 97% ахиж ашигладаг. Айхтар нууц огт байхгүй.
Хүн өөрөө өөрөөсөө цавчдаггүй шиг хувийн компани өөртөө шахаа хийдэггүйд л нууц биш нууц нь байгаа юм. Төрийн компанид л нүүрсний хулгайчид, цүнх баригчид, цавцаа шахаа язганаж байдаг. Хоёр дахь нь цахилгаан станц. Өрөм нь болсон баруун, зүүн Цанхийг эзэмшигч төр цахилгаан станц барина гэж 18 жил ярьж байна. 4%-тай үлдсэн “Энержи ресурс” 2011 онд Монголд анхны хувийн хөрөнгөөр цахилгаан станц барьж, уурхай, үйлдвэр, сумын төвд гэрэл, дулаан өгч байна.
Үлдсэн 4 хувь буюу Ухаахудагаас төр ахиад 34 хувь эзэмшихээр яах вэ? Яам, агентлагийн газрын дарга ч юм уу, 3 түшмэл брэндийн арьсан цүнхээ бариад хувийн компанийг хамт удирдахаар очиж, холион бантан хутгана. Цавчаа, шахаа, намын гишүүдийнхээ анкетыг цүнхлээд очно.
Оюутолгой юу боллоо? Төр 34% эзэмшсэн биш өрөнд орж, ноогдол ашиг авах нь улам хойшлоод, өнөөдөр бөөн хэрүүл маргаантай байна. Үлдсэн 4 хувиас нь ч бас авъя гэвэл барьсан үйлдвэр, цахилгаан станц, зээлгүй, түрээсгүй, хүүгүйгээр өөрийн өмч болгосон Цэций хорооллын 750 айл орон сууцыг яах вэ? Гурван өрөө байрны нэгд нь төрийн албан хаагч орох уу? Ард түмэн авъя нэрээр улс төрчид л эзэн сууна. Айл бүр портер олж аваад, хүрз, шуудай ачиж очоод, Замын-Үүдээр гарч ордог шиг холхиж, нүүрс баяжуулж экспортлохгүй Үүний оронд тусгай АМНАТ-аар орлуулж, өртөг зардал үүрэхгүй татвар, төлбөрөө аваад явж байх нь илүү өлзийтэй.
Үнэндээ татвар төлснийг нь биш татвар үрэгчдэд асуудлын илүү нь байна. Ингэхэд, хувийн хэвшлийн хамгийн том татвар төлөгч Ж.Оджаргал огт цаг зүүдэггүй. Татварын мөнгө зарцуулдаг Ерөнхий сайд 80 саяын цагаар гангарч, ямар орлогоор авснаа нотолдоггүй хэвээрээ байвал Монголын гажиг засрахгүй.
Түүх сөхвөл, төрийн өмч хөрөнгөөр хайж илрүүлсэн Тавантолгойн ордын лицензийг Австралийн BHP компани бүхлээр нь эзэмшиж байгаад дэд бүтэцгүй, ашиггүй гэж үзээд гараад явсан. 1998 онд өргөдлөө гаргаад авдаг байсан тэр үеийн хууль, журмаар “Майн инфо” аваад, ганцаараа хүчрэхгүй тул Монголынхоо том гэсэн 14 компанийг урьсан. Тэд гарч явсаар өнөөдөр MCS л үлдсэн. Оросууд, Хятадуудын худалдаж авах саналаас татгалзаж, авч үлдээгээгүй бол өнөөдөр толгой шийр ч үгүй, тураг мах ч үгүй хоосон хоцрох байсан юм аа.
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
SHAAX DYRTAI ZALYYTAI SEKSYGR80955877
Зочин · 4 цагийн өмнө
ALNI SEKSYGR TAASHAALDN TOMSGN XUSEED DOLOOJ TAWIYYLI80955877
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN XXNO BOOB XUSMEER DOLOON ANUSDAAD VAWALDI80955877