Г.Лувсанжамц: Аав нь цалингаараа LX570 худалдаж авчхаад эм тан, хүүхдийнхээ ном дэвтэр авах мөнгийг айлаас зээлээд сууж байна
2 цагийн өмнө
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр төсвийн үр ашиггүй зарцуулалтай холбоотой асуудал хөндөгдөв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
"Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8 хувь нь эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан байна.
Жишээлбэл аав нь цалингаараа LX570 худалдаж авчхаад эм тан, хүүхдийнхээ сургуулийн форм, ном дэвтэр авах мөнгөө өөр айлаас зээлээд сууж байна. Зам дагаж хөгжил ирэхгүй. Хүнээ хөгжүүлж байж хөгжил ирнэ. Татвар төлөгчдийн мөнгийг боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд гэсэн салбарт хэзээнээс зарцуулдаг болох вэ.
Ирэх оны төсөвт улсын жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй 18 төсөл арга хэмжээний 77 тэрбум төгрөг, зураг ТЭЗҮ-гүй таван төсөл арга хэмжээний 196 тэрбум төгрөг, буруу төлөвлөсөн 75 арга хэмжээний 409 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Нөгөө талаар насаараа ажил амьдралаа нийгэмд зориулж буй багш, эмч, сувилагч, цэрэг, цагдаагийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахдаа авдаг 36 сар хүртэлх нэг удаагийн тэтгэмжийн талыг 2027 он хүртэл хойшлуулна гэж байна. Эрэмбийг яаж тогтоосон юм бэ" гэв.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсөв ерөнхий том агуулгаараа эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Боловсролын салбарт 2.2 дахин нэмэгдсэн. 2028 онд гэхэд гурван ээлжийг бүрэн халах шийдлийг хийнэ.
Замын хувьд шинэ зүйл байхгүй, өнгөрсөн жил эхлүүлсэн замыг үргэлжлүүлэхгүй бол болохгүй. Тасралтгүй үргэлжлэхгүй бол удах тусам зардал илүү их шаардагддаг. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд маш их зам өнгөрсөн жил тавигдсан.
Зээлийн тухайд аав ээжээс илүү доноруудын хөнгөлөлттэй зээлийн санхүүжүүлэлтээр сургууль цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийж байгаа" хэмээн хариулав.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан "Хөрөнгө оруулалтын бүтцийг харвал эрчим хүч, зам нэгдүгээрт байгаа нь хамгийн зөв. Энэ хоёрыг хийхгүйгээр нэг ч сургууль, эмнэлэг барьж чадахгүй. Ойрын 5-10 жилд энэ бүтэц өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүч, зам харгуй нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бий болно.
Энэ жил боловсрол, эрүүл мэндэд анхаарах ёстой гэж олон нийт санал болгосон. Тиймээс тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн. Эс бөгөөс 10-аас хойш ангилагдах байсан" гэв.
Зочин · 30 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 51 минутын өмнө
SAWI80955877
Зочин · 1 цагийн өмнө
Жавхлан саадад юу ч хэлээд нэмэргүй шууд огцруул
Зочин · 1 цагийн өмнө
UILCHLI SERELN ODOON VAWALDI80955877
Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGN80955877VANAGLGCH SHAALGN
Зочин · 1 цагийн өмнө
AL SEKSYGEER XUCHINDI80955877EDELUULN SEKSEER
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDN TOMSGN YDAAN SERELTEIXEN DYRTAI DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
TSAGN SRXSEER BOOB XXN80955877