Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцон, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "Админерал" ХХК-тай холбоотой байж болзошгүй, тус компаний захирал н.Хасбаатарын үхэлд холбоотой байж магадгүй, 30 сая ам.долларын авилга авсан байж магадлалтай, төмөр замын хил холболт нэрээр Монгол Улсыг алдагдалд оруулах гэрээг мэдэж байсан нь баримтаар нотлогддог гэх зэргээр өгүүлсэн билээ.

 

Сонирхолтой нь тэрээр Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанд огт оролцоогүй гэнэ.

 

Бага хурлын хуралдаан эхэлчихсэн үргэлжилж байх үед буюу Бямба гарагийн орой 18.00 цагийн үед тэрээр Тусгаар Тогтнолын ордны гадаа ирж, "Д.Амарбаясгалан ямар ч баримт харуулж чадаагүй" гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хариулаад намынхаа байр луу орсон ч мөн л Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанд оролцоогүй ажээ.

 

Б.Намуун

сонин.мн