Л.Мөнхбаатар: Миний энэ зарчим Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон байх
2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо зарлаж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахаар хүргүүлээд байгаа.
Тэгвэл одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар энэ асуудлаар өнөөдөр /10.07/хэвлэлд мэдээлэл өгчээ. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцруулах асуудлыг өөрт нь хэлээгүй, мэдэгдлээс мэдсэн гэдгийг хэллээ.
Тэрээр “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа. Манай салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэдгийг хэлмээр байна. Би Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Өглөө нь Ерөнхий сайд бид хоёр таарсан. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороогоор манай салбарын төсөв орж, дэмжигдсэн. Ерөнхий сайд намайг маш сайн байна гээд бид хоёр гар бариад салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийсэн. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа надтай яриад хэлэх ёстой. Энэ бол хувь хүний биш төрийн харилцаа. Тиймээс Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг өөрт нь танилцуулаад шийддэг байх нь зөв. Хувь хүнийхээ хувьд ч бид гэмгүй явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүртэй, дахиад давах даваатай л явж байвал зүгээр гэж боддог. Тиймээс хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл боллоо гэж үзэж байгаа. Ард түмэндээ хандсан мэдэгдэл гэж арай ахадсан нэртэй мэдэгдэл байсан. Гол асуудал нь намайг чөлөөлж, Б.Энхбаярыг томилж байгаа л зүйл байсан. Нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гэж хэлсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Хууль нь ч ийм юм. Миний энэ зарчим Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг чөлөөлсөн гэж үзэж байна. Ерөнхий сайд шударга ёсыг хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудыг хараат бус ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Популизм бол шийдэл биш. Хууль л шийдэл юм.
Ер нь намын даргын өрсөлдөөнөөс болоод ийм асуудал үүссэн. Улстөрчид улс төрийн зодооны талбараа хуулийн байгууллагуудыг болгож болохгүй. Хуулийн байгууллагууд улстөрчдийн зодооны талбар болбол шударга ёс үгүй болно” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 46 минутын өмнө
SAN80955877
Зочин · 56 минутын өмнө
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ бид эх орныхоо төлөө жагсаж, цуглаж, өлсөх ёстой бишүү энэ хулгайч нар яахав идсэн мөнгөөрөө гадагшаа гарна одоо ч гадаадад олон хүн амьдарч байгаа
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 2 цагийн өмнө
бас нэг дайсантай болж дээ
Зочин · 2 цагийн өмнө
VANXANI SEKSEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN DYRTAIGAAR XOXOLT XNE DOLOOJ TAWILT XNE ER XUNI ANUSN NUXN XELEERE DOLOOJ80955877