Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн дунд ангийн багш, сурагчдыг хамруулан Эрүүл зөв зохистой хооллолт, Эрүүл-хүнс хэрэглэе, Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хаяг шошгын мэдээлэл, Урам зориг сэдвүүдийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 06 -ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтын явцад сургууль орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, буруу шошголсон, түргэн муудах бүтээгдэхүүний талаар тайлбарлан таниулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүүхдүүдийн асуусан асуултад хариулж, тэдний санал бодлыг хуваалцан, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.